ОХУ- ын Шинжлэх ухаан, соёлын төвд болсон тус арга хэмжээнд орос хэлний заах арга, хамтарч сурах бичиг бичих,багш нарын мэргэжил дээшлүүлэх, зайн сургалтын технологи ашиглах талаар төлөөлөгчид санал солилцож цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахаар болов. МУИС-ийн ГХСС-ийн зүгээс орос хэлний оюутанд уг хэлний зайн сургалтыг явуулах, Новосибирскийн Их сургуулийн электрон номын санг ашиглах боломжийг сургуулийн багш, оюутанд нээж өгөх зэрэг ажил хэргийн хүсэлт тавьсныг “Москва” Сургалтын нэгдсэн төвийнхөн нааштайгаар хүлээн авсан төдийгүй цаашид ОХУ-ын Новосибирск, Москва хотын их дээд сургуулиудад бүх төвшинд сурах, мэргэжил дээшлүүлэх, тус сургуулиудтай хамтарч ажиллах талаарх аливаа саналыг шийдвэрлэж туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Анх удаа видео хэлбэрээр зохион байгуулагдсан дээрх арга хэмжээнд МУИС-аас гадна ШУТИС, ХУИС, МYДС, ОХУ-ын Новосибирск хотын их дээд сургуулийн төлөөлөгчид оролцсон байна.